Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Model UN" жишиг бага хурал болж байна

Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагад гишүүнээр элссэний 55 жил, Монгол Улсын Их Сургуулийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Гадаад харилцааны яам МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуультай хамтран үндэсний их, дээд сург

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Model UN" жишиг бага хурал болж байна
"Model UN" жишиг бага хурал болж байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагад гишүүнээр элссэний 55 жил, Монгол Улсын Их Сургуулийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Гадаад харилцааны яам МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуультай хамтран үндэсний их, дээд сургуулиудын оюутан, залуусын дунд Мини НҮБ (жишиг НҮБ) арга хэмжээг өнөөдөр зохион байгуулав.

Уг арга хэмжээнд МУИС-ийн ОУХНУС, Хууль зүйн сургууль, Шихихутуг их сургууль, Санхүү, эдийн засгийн их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль зэрэг үндэсний их, дээд сургуулиудын 150 гаруй оюутан, залуус оролцож, мэдлэг боловсрол, оюун ухаанаа сорин өрсөлдөж байна.

Арга хэмжээний нээлтийн ажиллагаанд НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Транкман, Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал Г.Баттунгалаг, МУИС-ийн ОУХНУС-ийн захирал С.Баттулга нар оролцож, оюутан залууст хандан үг хэлсэн юм.

Хуваалцах