Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Модел ЮНЕСКО Монгол" залуучуудын загвар хуралдаан болно

Монгол улсад анх удаа ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс болон НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хороо хамтран Гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Модел ЮНЕСКО Монгол" залуучуудын загвар хуралдаан болно
"Модел ЮНЕСКО Монгол" залуучуудын загвар хуралдаан болно. Зураг: МҮОНРТ

Монгол улсад анх удаа ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс болон НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хороо хамтран Гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр ЮНЕСКО-гийн 70 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 10 дугаар сар 17-ны өдөр Гадаад хэргийн яамны Зөвшилцөл танхимд зохион байгуулах гэж байна. Модел ЮНЕСКО Монгол (МЮМ) нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Загвар хуралдааны нэг хувилбар аж.

Энэ жилийн хуралдаан “Тогтвортой хөгжил дэх эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн тэгш оролцоо” сэдвийн хүрээнд зохион байгуулагдана. Нээлттэй шалгаруулалтын үр дүнд 16-24 насны 400 орчим залуучуудаас шилдэг 11 баг шалгарсан ба тэд ЮНЕСКО-гийн гишүүн орнуудыг төлөөлөн хуралдаанд оролцох бөгөөд төлөөлөгч багуудын батлан гаргасан тогтоолын төслийг Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгуулагын Суурин Төлөөлөгчийн Газарт болон ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн Газарт тус тус албан ёсоор хүргүүлэх юм.

МЮМ-ын шилдэг оролцогчдыг мөн онцгой шагналууд хүлээж буйг дуулгахад таатай байна: Бусдаас мэдлэг чадвараараа ялгаран, чуулганд идэвхитэй оролцсон нэг "Шилдэг төлөөлөгч"-д ЮНЕСКО-гоос 2016 онд зохион байгуулах Олон Улсын Чуулганд Монгол улсыг төлөөлөн оролцох эрхийг, өөрийн улс орны байр суурийг хамгийн зөв зүйтэйгээр илтгэн хамгаалж чадсан, тогтоолын төсөл нь тодорхой хэмжээгээр амжилт үзүүлж батлагдсан, нэг "Шилдэг төлөөлөгч баг"-т 2016 оны намар Германы Зийген хотноо зохиогдох Олон Улсын НҮБ-ын Загвар Чуулганд Монголыг төлөөлөн оролцох эрхийг олгох юм.

Хуваалцах