Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Модны хэрэглээнд хяналт тавьж байна

Булган аймгийн төвийн айл өрхийн түлшний модыг “Билгүүн дэлгэрэх”, “Гантай” компани, аймгийн төвийн түлшний захтай экологийн хариуцлагын гэрээ байгуулан борлуулахаар болжээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Модны хэрэглээнд хяналт тавьж байна
Модны хэрэглээнд хяналт тавьж байна. Зураг: МҮОНРТ

Булган аймгийн төвийн айл өрхийн түлшний модыг “Билгүүн дэлгэрэх”, “Гантай” компани бэлтгэж аймгийнхаа түлшний захтай экологийн хариуцлагын гэрээ байгуулан борлуулах болжээ.

“Ногоон Булган” хөтөлбөрийн хүрээнд модны хэрэглээнд хяналт тавьж, байгаль орчноо хамгаалах зорилгоор дээрх ажлыг зохион байгуулж байна. Ингэснээр иргэд өөрийн дураар ойгоос мод бэлтгэхээ больсон байна.

Мөн аймгийн төвд оршин суудаг өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, эмзэг бүлгийн 100 өрхөд түлшний мөнгө олгож дэмжлэг үзүүлжээ.

Тус аймагт одоо өдөрт 50 гаруй машин мод борлуулж байгаа аж.

Хуваалцах