Модны үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна
Мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан дүүрэг бүрт мод сөөгний үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэг- Цамбагарав үйлчилгээний төв, Баянзүрх дүүрэг- Жуков худалдааны төв, Сүхбаатар дүүрэг- Драмын театрын өмнөх талбай, Чингэлтэй дүүрэг- Барилгачдын талбайд, Хан-уул
Мэдээллийн алба

Мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан дүүрэг бүрт мод сөөгний үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэг- Цамбагарав үйлчилгээний төв, Баянзүрх дүүрэг- Жуков худалдааны төв, Сүхбаатар дүүрэг- Драмын театрын өмнөх талбай, Чингэлтэй дүүрэг- Барилгачдын талбайд, Хан-уул дүүрэг- Ажилчны алдар талбайд худалдаа явуулж байна. Мөн энэ өдрийг тохиолдуулан нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдах ажлын нэгдсэн төлөвлөгөөг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, БОНХЯ, дүүргүүдийн засаг даргын тамгын газартай хамтран гаргажээ. Мод тарих үндэсний өдөр энэ Бямба гараг буюу 12-нд болно.


















