Модон жорлонг боловсон бие засах газар болгон өөрчилнө
Монгол Улсын хэмжээнд 803 сургууль үйл ажиллагаа явуулж байгаагийн 35 хувь нь, 522 сургуулийн дотуур байрны 246 нь гаднаа модон жорлонтой байна.
Мэдээллийн алба

Монгол Улсын хэмжээнд 803 сургууль үйл ажиллагаа явуулж байгаагийн 35 хувь нь, 522 сургуулийн дотуур байрны 246 нь гаднаа модон жорлонтой байна.
БСШУСЯ, орон нутгийн хөрөнгө оруулалт болон "Дэлхийн зөн" олон улсын байгууллага, зарим аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд уг асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа ч аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцдоггүйг холбогдох албанаас мэдээлж байна. БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан ингэж ярилаа.
Дунд сургууль болон дотуур байрны модон жорлонг орчин үеийн боловсон бие засах газар болгон өөрчлөхөд аж ахуйн нэгжүүдээс шинэ шийдэл, инноваци санал болговол төсвийн болон олон улсын байгууллагын дэмжлэгээр санхүүжүүлэхэд бэлэн байгаагаа салбарын яамнаас мэдээлж байна. Харин одоо хөдөө орон нутагт шинээр баригдах сургууль, цэцэрлэгт дотроо ариун цэврийн байгууламжтай байх шаардлагыг тусгажээ.


















