Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Модон хөл”-тэй хүү сургуульдаа оржээ

БНХАУ-ын Шаньдун мужийн Жимо хотын Ченгнан бага сургуулийн сурагч, 11 настай Гао Жию амралтаа дуусгаж, хичээлдээ явж байгаа нь энэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Модон хөл”-тэй хүү сургуульдаа оржээ
“Модон хөл”-тэй хүү сургуульдаа оржээ. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын Шаньдун мужийн Жимо хотын Ченгнан бага сургуулийн сурагч, 11 настай Гао Жию амралтаа дуусгаж, хичээлдээ явж байгаа нь энэ. Тэрбээр дөрвөн жилийн өмнө зуны амралтаараа авто машины осолд орж, хоёр хөлөө тайруулжээ. Хэдийгээр тэрхүү аймшигт ослоор хоёр хөлөө алдсан ч сурч, боловсрох зорилгоо хаяагүй хүүдээ аав нь модоор хөл хийж өгсөн байна. Хүү эхэндээ энэхүү модон хөлөндөө дасах гэж багагүй хугацааг өнгөрүүлсэн ч модон хөлөөрөө маш сайн явдаг болж чаджээ.

Жию сурлагаараа ангидаа тавдугаарт жагсдаг бөгөөд энэ жил тэрхүү амжилтаа ахиулах хүсэлтэй байгаагаа сэтгүүлчдэд ярьсан байна.

Хуваалцах