"Могадишу" зочид буудалд болсон халдлагын үеэр 29 хүн амиа алдлаа
Ням гарагт Зүүн Африкийн нутагт орших Сомалийн нийслэл "Могадишу" зочид буудалд Исламын бүлэглэл халдлага үйлдэж, 29 хүн амиа алдсаныг "Ройтерс" агентлаг мэдээллээ.
Мэдээллийн алба

Ням гарагт Зүүн Африкийн нутагт орших Сомалийн нийслэл "Могадишу" зочид буудалд Исламын бүлэглэл халдлага үйлдэж, 29 хүн амиа алдсаныг "Ройтерс" агентлаг мэдээллээ.
Хоёр долоо хоногийн өмнө мөн тус хотод түүхэнд байгаагүй томоохон халдлага болж, 350 гаруй хүн амиа алдаж, 50 хүн сураггүй болсон хэвээр байна.
Өнгөрсөн амралтын өдөр болсон халдлагад лалын шашинт цэргүүдийг буруутгаж байгаа бөгөөд халдлага холбооны Засгийн газар болон бүс нутгийн мужуудын хоорондох маргааныг бууруулах төлөвлөсөн уулзалтаас өмнө болсон юм.
Төлөвлөгөө ёсоор Засгийн газрын төрийн албан хаагчид халдлага гарсан зочид буудалд уулзаж, стратегийн талаар хэлэлцэж байжээ. Цаашид халдлагад амиа алдсан хүний тоо өсөх нь тодорхой байгааг цагдаагийн ажилтнууд мэдээлж байна.


















