Могойд хатгуулахаас сэргийлье
Үндэсний их баяр наадам, амралтын өдрүүдэд ой, хээр, уул, хад асгатай бүсээр аялж, зугаалах иргэдэд могойд хатгуулах эрсдэлээс өөрийгөө болон гэр бүлийнхнээ хамгаалахыг зөвлөж байна.
Мэдээллийн алба

Үндэсний их баяр наадам, амралтын өдрүүдэд ой, хээр, уул, хад асгатай бүсээр аялж, зугаалах иргэдэд могойд хатгуулах эрсдэлээс өөрийгөө болон гэр бүлийнхнээ хамгаалахыг зөвлөж байна.
-Өндөр түрийтэй битүү гутал өмсөх
-Өндөр өвс, бут сөөг, хад асгатай газраар болгоомжтой зорчих
-Могойтой таарвал ойртож, цочоох, барих гэж оролдохгүй байх
-Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх
Могойд хатгуулсан бол:
• Аль болох тайван байж хөдөлгөөнөө хязгаарлана.
• Яаралтай хамгийн ойр байрлах эрүүл мэндийн байгууллагад хандана.
• Шархыг зүсэх, хор сорох, чанга боох зэрэг буруу аргыг хэрэглэхгүй.
Болгоомжтой аялж, эрүүл эрсдэлгүй наадаарай.



















