Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МОХ их, дээд сургуулиудын удирдлагуудад шаардлага хүргүүллээ

Монголын оюутны холбооны их, дээд сургуулиудын удирдах зөвлөл хуралдаж, сургалтын төлбөр, оюутны дотуур байрны төлбөрийг тогтоохоос өмнө үндэслэлгүйгээр битгий нэмээч гэсэн шаардлагыг тавьж байгаа ажээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
МОХ их, дээд сургуулиудын удирдлагуудад шаардлага хүргүүллээ
МОХ их, дээд сургуулиудын удирдлагуудад шаардлага хүргүүллээ. Зураг: МҮОНРТ

Монголын оюутны холбооны их, дээд сургуулиудын удирдах зөвлөл хуралдаж, сургалтын төлбөр, оюутны дотуур байрны төлбөрийг тогтоохоос өмнө үндэслэлгүйгээр битгий нэмээч гэсэн шаардлагыг тавьж байгаа ажээ.

Тус холбооноос инфляцийн түвшинд тулгуурлан сургалтын төлбөрөө нэм гэсэн шаардлагыг их, дээд сургуулийн удирдах зөвлөлд эцэг эхчүүд болон оюутнуудын хамт тавих ажээ.

Тэд энэ жил зөвхөн цахилгаан дулааны үнэ 30 хувь нэмэгдсэн ч их дээд сургуулиудын сургалтын төлбөрт нөлөөлөхүйц хэмжээнд өөрчлөлт ороогүй тул төлбөрийг нэмэгдүүлэх үндэслэл байхгүй гэж үзэж байна.

Харин ч энэ жил төрийн албан хаагчийн цалингийн хувь нэмэгдээгүй, эдийн засаг буурсан үзүүлэлттэй байгаа гэдгийг Монголын оюутны холбооны дэд ерөнхийлөгч Д.Батчулуун хэллээ.

Өнгөрсөн жилүүдэд их, дээд сургууль, коллежийн удирдлага сургалтын төлбөрөө дараах үндэслэлүүдээр нэмэгдүүлсэн байна. Үүнд:

1. Төрийн албан хаагчийн цалингийн нэмэгдэл
2. Цахилгаан дулааны үнийн өсөлт
3. Сургалтын орчин, материаллаг баазыг сайжруулах, хичээлийн байр, оюутны дотуур байраа өргөтгөх, шинээр ашиглалтанд оруулах зардлыг шийдвэрлэх гэх мэт.

Монголын оюутны холбооноос сургалтын төлбөрийн нийт их, дээд сургууль, коллежийн удирдлага, удирдах зөвлөлд хандан дараах шаардлагыг хүргүүлж байна. Үүнд:

Нэгдүгээрт: 2012-2013 оны хичээлийн жилд сургалтын төлбөрөө нэмэгдүүлэх замаар хуримтлуулсан хөрөнгийн зарцуулалтыг олон нийтэд нээлттэй болгож суралцагчид, эцэг эхчүүдэд тайлагнах;

Хоёрдугаарт: Нэг оюутанд үзүүлэх үйлчилгээнд зарцуулах зардлын хэмжээг бодитойгоор тогтоох замаар сургалтын төлбөрийн хэмжээг тооцох аргачлалыг боловсронгуй болгох;

Гуравдугаарт: Санхүүгийн ил тод нээлттэй байх зарчмыг баримтлан, оюутан бүр өөрийн сургалтын төлбөрийн зарцуулалттай танилцах, хяналт тавих тогтолцоог бүрдүүлэх;

Дөрөвдүгээрт: Сургалтын төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэхгүй байх, нэмэгдүүлэх тохиолдолд инфляцийн түвшинтэй уялдуулан тогтоох;

Тавдугаарт: Сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, сургалтын орчныг сайжруулах, хичээлийн болон оюутны дотуур байр, спорт заал засварлах, шинээр ашиглалтанд оруулахтай холбоотой зардлыг оюутны сургалтын төлбөрөөс ангид эх үүсвэрээр шийдвэрлэх хатуу журам тогтоох зэрэг болно.

Уул уурхайн салбар дахь гадны хөрөнгө оруулалт буурсантай холбогдон эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүсч, ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтон, үнийн өсөлтөнд нэрвэгдэж байгаа энэ үед бидний дээрхи шаардлагуудыг хүлээн авч 175000 оюутан тэдгээрийн ар гэр болох Монголын нийт ард иргэдийн амьдралд санхүүгийн дарамт, өрийн зовлон нэмэх сургалтын төлбөрийн нэмэгдлийг ЗОГСООХ-ыг шаардаж байна.

Энэхүү шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд тус холбооны зүгээс эсэргүйцлийн үйл ажиллагаа зохион байгуулах бөгөөд сургалтын төлбөрөө нэмэгдүүлсэн сургуулийн нэр хүндэд халдах болно" гэжээ.

Түлхүүр үг:оюутнууд
Хуваалцах