Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МОХ жагсаал зохион байгуулахаа мэдэгдлээ

“Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль”-д өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаа

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МОХ жагсаал зохион байгуулахаа мэдэгдлээ
МОХ жагсаал зохион байгуулахаа мэдэгдлээ. Зураг: МҮОНРТ

“Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль”-д өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаа. "Стандарт хангаагүй сургуульд уг тэтгэлэг очихгүй. Түүнчлэн оюутны сурлага мэдлэгийн чанарын үнэлгээгээр үнэлж, сурч чадаж байгаа нь ахиухан тэтгэлэг, мөнгөн урамшуулал авдаг, чаддаггүй нь авдаггүй систем рүү орох ёстой" хэмээн зарим гишүүд үзэж байна.

Харин үүнийг МОХ эсэргүүцэж тэтгэлгийн хамрах хүрээ, хэмжээг бууруулахгүйгээр 2014 оны Улсын төсөвт тусгах шаардлагыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон УИХ, Засгийн газрын гишүүдэд хүргүүлжээ. Шаардлагыг 11 сарын 15-ны дотор биелүүлээгүй болон албан ёсоор хариу ирүүлээгүй тохиолдолд Их, дээд сургуулийн оюутан залуусыг уриалан, олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаа мэдэгдлээ.

Түлхүүр үг:тэтгэлэг 70 мянга
Хуваалцах