МОХ Нийслэлтэй хамтран ажиллана
Өнөөдөр Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, МОХ-ны ерөнхийлөгч Д.Батбаяр нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Мэдээллийн алба

Өнөөдөр Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, МОХ-ны ерөнхийлөгч Д.Батбаяр нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг санамж бичгийг хоёр дахь жилдээ зурж байгаа бөгөөд санамж бичгийн агуулгад оюутан залуусыг нийслэл хотын соёлтой иргэн болгон төлөвшүүлэх, хотынхоо бүтээн байгуулалтанд гар бие ороолцуулах, нийслэлдээ хайртай залуус болгоход эрхэм зорилго оршиж байгаа юм. Санамж бичгийн хүрээнд оюутнууд Цэцэрлэгт хүрээлэнд мод тарих, оюутны их цэвэрлэгээ хийх, автобусны буудлууд угаах, Чингисийн талбай угаах гэх мэт олон бүтээлч ажлуудыг хийж хэрэгжүүлнэ.


















