Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МОХ-оос мэдээлэл хийлээ

Өнөөдөр буюу энэ сарын 13-нд Монголын оюутны холбоо хэвлэлийн бага хурал хийлээ. Хурлаар зарим их дээд сургуулиуд оюутны сургалтын төлбөрийг шалтгаангүйгээр нэмж байгаатай холбогдуулан МОХ-ноос их дээд сургууль, коллежийн удирдлага, удирдах зөвлөлүүдэд таван үндсэн шаардлага бүхий шаардах хуудсыг хү

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МОХ-оос мэдээлэл хийлээ
МОХ-оос мэдээлэл хийлээ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу энэ сарын 13-нд Монголын оюутны холбоо хэвлэлийн бага хурал хийлээ. Хурлаар зарим их дээд сургуулиуд оюутны сургалтын төлбөрийг шалтгаангүйгээр нэмж байгаатай холбогдуулан МОХ-ноос их дээд сургууль, коллежийн удирдлага, удирдах зөвлөлүүдэд таван үндсэн шаардлага бүхий шаардах хуудсыг хүргүүллээ.

Хэрэв уг шаардлагыг биелүүлэхгүй бол тухайн төлбөр нэмсэн сургууль дээр оюутнуудтай хамтран эсэргүүцлээ илэрхийлэх аж. Түүнчлэн энэ хичээлийн жилд 1000 оюутны дотуур байрны ашиглалтад оруулах талаар холбогдох хүмүүстэй ярилцаж байгаа талаар мэдээллсэн юм.

Хуралд МОХ-ны дэд ерөнхийлөгч Д.Батчулуун, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Батжаргал, хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга А.Азжаргал, төсөл хөтөлбөр хэрэгжилтийн дарга Ц.Санчирбаатар нар оролцсон байна.

Түлхүүр үг:МОХ
Хуваалцах