Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Молекул биологийн хурдавчилсан оношилгооны ажлын байрны сургалт болов

Хачгаар дамжих халдварыг орон нутагт оношилж, илрүүлэх, лабораторийн чадавхийг бэхжүүлэх зорилтын хүрээнд Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн хүсэлтээр Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн нян судлагч их эмч Б.Бямбажав, генетикч Б.Нацагдорж нар 2019 оны 07-р сарын 17-18-ны өдрүүдэд фе

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Молекул биологийн хурдавчилсан оношилгооны ажлын байрны сургалт болов
Молекул биологийн хурдавчилсан оношилгооны ажлын байрны сургалт болов. Зураг: МҮОНРТ

Хачгаар дамжих халдварыг орон нутагт оношилж, илрүүлэх, лабораторийн чадавхийг бэхжүүлэх зорилтын хүрээнд Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн хүсэлтээр Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн нян судлагч их эмч Б.Бямбажав, генетикч Б.Нацагдорж нар 2019 оны 07-р сарын 17-18-ны өдрүүдэд фермент холбоост урвал, молекул биологийн “Quick mobile” машины хурдавчилсан оношилгоогоор ажлын байран дахь дадлагажих сургалт зохион байгууллаа.

Сургалтад лабораторийн 6 ажилтан хамрагдаж, ийлдэс судлалын оношилгооны ELISA урвал, молекул биологийн хурдавчилсан оношилгооны “Quick mobile” машины ажиллах зарчим, техник ажиллагаа оношилгооны үр дүнд дүгнэлт хийх зэрэг орчин үеийн аргад суралцаж, цаашид орон нутагт молекул биологийн болон ийлдэс судлалын шинжилгээ хийх боломж бүрдлээ.

Сургалтыг үр дүнтэй зохион байгуулсан үндэсний төвийн мэргэжилтнүүдэд талархал илэрхийлье.

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Хуваалцах