Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Молекул, биологийн хурдавчилсан оношлогооны машиныг 5 аймагт суурилуулна

“Quick Mobile” молекул, биологийн хурдавчилсан оношлогооны машиныг ЗӨСҮТ, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Увс, Ховд аймгийн болон Нийслэлийн ЗӨСТ-ийн лабораторит суурилуулах юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Молекул, биологийн хурдавчилсан оношлогооны машиныг 5 аймагт суурилуулна
Молекул, биологийн хурдавчилсан оношлогооны машиныг 5 аймагт суурилуулна. Зураг: МҮОНРТ

ЗӨСҮТ болон Япон улсын Гифюгийн их сургуулийн "Өвчин үүсгэгч нянгийн генетик, судалгааны төв"-тэй хамтран “Quick Mobile” полимеразын гинжин урвалын хурдавчилсан оношлогооны машин ашиглан ДНХ-туузан хромаграфын аргаар зоонозын халдварт өвчний оношлогоо хийх сургалтыг зохион байгууллаа.

Сургалтыг Япон улсын Гифюгийн их сургуулийн Шинэ үеийн дэвшилтэт анагаахын шинжлэх ухааны салбар, Микробиологийн тасаг, Өвчин үүсгэгч нянгийн генетик, судалгааны төвийн захирал анагаах ухааны доктор, профессор Такаюки Эзаки удирдан явуулж, ЗӨСҮТ-ийн Лавлагаа лабораторийн эмч, мэргэжилтнүүд, салбар төвүүдийн лабораторийн эмч нар оролцлоо.

Сургалтын үр дүнд “Portable PCR machine” молекул, биологийн хурдавчилсан оношлогооны машиныг ажиллуулж, ДНХ-туузан хромаграфын арга зүйд суралцлаа.

Энэхүү “Quick Mobile” молекул, биологийн хурдавчилсан оношлогооны машиныг ЗӨСҮТ, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Увс, Ховд аймгийн болон Нийслэлийн ЗӨСТ-ийн лабораторит суурилуулах юм.

Эх сурвалж: ЗӨСҮТ

Хуваалцах