Молцог хандгай усанд минжнээс дутахгүй сайн сэлдэг
нууранд өдөржин өнжихдөө ёроолын болон хөвөгч ургамлаар хооллодог онцлогтой амьтан юм
Мэдээллийн алба

Зөвхөн минж хандгай том хавтгай, орой хэсгээрээ олон салаалсан эвэртэй бөгөөд багалзуур орчим том арьсан унжлага молцогтой. Хар мөрний молцог хандгай шивэр молцог хандгайтай биеэр ойролцоо боловч том хавтгай эврийн салаанууд нь богино бөөрөнхийдүү хэлбэртэй байдаг.
Тэр утгаараа 1990-ээд оныг хүртэл Хар мөрний хандгайг бугын эрлийз хэмээн буган хандгай гэж нэрлэж байв. Болхи баараг биетэй, данхгар том толгойтой ч энэ амьтан усанд сайн сэлэхдээ минжнээс дутахгүй. Томоохон гол, нуурыг торох юмгүй сэлэн гатлах бөгөөд урин дулаан зун, намрын цагт биеэ бүхэлд нь далд ортол усанд орох дуртай гэнэ.
Мөн нууранд өдөржин өнжихдөө ёроолын болон хөвөгч ургамлаар хооллодог онцлогтой амьтан юм.



















