Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

“Моn egg” компанийн 70 мянган тахиа бүтэж үхжээ

Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт байрлах н.Мөнхбаатар захиралтай “Моn egg” компанийн 70 мянга гаруй өндөглөгч тахиа энэ сарын 26-ны шөнө бүтэж үхсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Моn egg” компанийн 70 мянган тахиа бүтэж үхжээ
“Моn egg” компанийн 70 мянган тахиа бүтэж үхжээ. Зураг: МҮОНРТ

Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт байрлах н.Мөнхбаатар захиралтай “Моn egg” компанийн 70 мянга гаруй өндөглөгч тахиа энэ сарын 26-ны шөнө бүтэж үхсэн байна.

Энэ нь тухайн өдөр хүчтэй, дуу цахилгаантай бороо орсны улмаас тус компанийн тог тасарч, дохиолол нь ажиллаагүйгээс болжээ.

Өнөөдрийн байдлаар 38 мянган тахиаг 12 метр гүн нүхэнд булж устган, урьдчилан сэргийлэх үзлэг, ариутгал, халдваргүйжүүлэлт хийгээд байна. “Моn egg” компани нь 287 мянган өндөглөгч тахиа, дэгдээхийтэй юм.

Хуваалцах