Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Монелийн гудамжны авто замыг өнөөдрөөс хааж, засварлана

Тус авто замаар дайран өнгөрдөг Ч:19А “Цагаан давааны задгай-Сансарын үйлчилгээний төв”, Ч:19Б "Цагаан давааны задгай-Сансарын үйлчилгээний төв" чиглэлийн замналд түр хугацаагаар өөрчлөлт оруулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монелийн гудамжны авто замыг өнөөдрөөс хааж, засварлана
Монелийн гудамжны авто замыг өнөөдрөөс хааж, засварлана. Зураг: МҮОНРТ

Монелийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажилтай холбоотойгоор тухайн хэсгийн авто замын хөдөлгөөнийг наймдугаар сарын 7-ны 23:00 цагаас наймдугаар сарын 10-ны 06:00 цаг хүртэл хаана.

Тус авто замаар дайран өнгөрдөг Ч:19А “Цагаан давааны задгай-Сансарын үйлчилгээний төв”, Ч:19Б "Цагаан давааны задгай-Сансарын үйлчилгээний төв" чиглэлийн замналд түр хугацаагаар өөрчлөлт оруулж байна.

Авто замын засварын хугацаанд тус чиглэл дараах зураглалын дагуу үйлчилгээ үзүүлэх тул иргэд зорчилтоо төлөвлөнө үү гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.

Хуваалцах