Монелийн уулзварт гэрлэн дохио суурилуулна
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Доржийн гудамж, Монелийн уулзварт тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг зохицуулах зорилгоор гэрлэн дохио суурилуулахаар боллоо.
Мэдээллийн алба

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Доржийн гудамж, Монелийн уулзварт тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг зохицуулах зорилгоор гэрлэн дохио суурилуулахаар боллоо.
Энэ ажилд шаардагдах 31 994 729 төгрөгийг 2013 оны Нийслэлийн замын сангийн магадлашгүй ажлын үлдэгдэл зардлаас санхүүжүүлэх гэнэ. Нийслэлийн Авто замын газар захиалагчийн хяналт тавьж ажиллах бол ашиглалтад оруулж хүлээн авах ажлыг Замын хөдөлгөөний удирдлагын төв, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн, эзэмшил, ашиглалтад хяналт тавих ажлыг нийслэлийн Өмчийн харилцааны газар хариуцах юм байна.


















