Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Money heist" цувралын сүүлийн бүлгийн трэйлэр цацагдлаа

Сальвадор Далигийн төрхтэй баг "Money heist" цуврал гарснаас хойш Хэллоуны баяраар хүмүүсийн хамгийн их сонгодог дүр болсон байна. Мөн БНСУ-ын киночид "Нетфликс"-тэй хамтран тус цувралын солонгос хувилбарыг бүтээхээр болсон билээ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Money heist" цувралын сүүлийн бүлгийн трэйлэр цацагдлаа
"Money heist" цувралын сүүлийн бүлгийн трэйлэр цацагдлаа. Зураг: МҮОНРТ

Испанийн "Money heist" цувралын эхний бүлэг 2017 онд цацагдсан даруйдаа үзэгчдийг байлдан дагуулж эхэлсэн билээ. Тус цувралын эхний бүлэгт "Профессор" гэх хочтой эр найман хүний бүрэлдэхүүнтэй баг байгуулж, Испанийн Эрдэнэсийн санд нэвтрэн олон тэрбум евро хэвлэж буй үйл явдал гардаг.

"Money heist" цувралын сүүлийн буюу тавдугаар бүлгийн эхний хэсэг ирэх есдүгээр сарын 3-нд "Нетфликс"-ээр цацагдана. Түүнчлэн "Нетфликс" "Money heist" цувралын сүүлийн буюу тавдугаар бүлгийн эхний хэсгийн албан ёсны трэйлэрийг өчигдөр олон нийтэд дэлгэлээ.

Ташрамд дуулгахад, Тус цувралын бэлгэ тэмдэг болох улаан хувцас, Сальвадор Далигийн төрхтэй баг "Money heist" цуврал гарснаас хойш Хэллоуны баяраар хүмүүсийн хамгийн их сонгодог дүр болсон байна. Мөн БНСУ-ын киночид "Нетфликс"-тэй хамтран тус цувралын солонгос хувилбарыг бүтээхээр болсон билээ.

Хуваалцах