Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол-93 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ

Уг санамж бичгийн хүрээнд 2014оноос сардаа 30-40 мянган тонн шатахуун оруулж ирэхээр болжээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол-93 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
Монгол-93 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ. Зураг: МҮОНРТ

Манай улс дотооддоо газрын тос гарган авч, Хөх хотын нефьт боловсруулах үйлдвэрт нийлүүлж эргүүлэн авч байгаа. Өнгөрсөн 4 сараас эхлэн өнөөдрийг хүртэл сардаа 4-10 мянган тонн, нийт 60 гаруй мянган тонн Монгол-93 шатахуун авсан тухай Газрын тосны газраас мэдээлэл хийжээ. Манайд олборлож байгаа газрын тосны хэмжээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор Хятадаас нийлүүлэх шатахууны хэмжээг нэмэхээр Газрын тосны газар, Хятадын “Петрочайна интернэйшнл” компанийн хооронд дахин санамж бичиг байгууллаа. Уг санамж бичгийн хүрээнд 2014 оноос сардаа 30-40 мянган тонн шатахуун оруулж ирэхээр болжээ.

Хуваалцах