Монгол ажилчид хохирч байна
Газрын тосны хайгуул, олборлолтын чиглэлээр манай улсад үйл ажиллагаа явуулдаг "Доншин" компани арав гаруй жилийн турш гүний ус хулгайгаар хэрэглэсэн байна.
Мэдээллийн алба

Газрын тосны хайгуул, олборлолтын чиглэлээр манай улсад үйл ажиллагаа явуулдаг "Доншин" компани арав гаруй жилийн турш гүний ус хулгайгаар хэрэглэсэн байна.
Тэгвэл энэ компанитай холбоотой өөр нэгэн шүүмжлэл гарч эхэллээ. Тодруулбал, "Доншин" компанийн монгол ажилчид хүнд хортой нөхцөлд ажиллаад 400-аад мянган төгрөгийн цалин авдаг байна.
Энэ нь гадны ажилтнуудын авдаг цалингаас хоёр дахин бага мөнгө гэж Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн Засаг дарга н.Эрдэнэбат хэллээ.


















