Монгол, Албани улсын харилцааг идэвхжүүлж байна
Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг Бүгд Найрамдах Албани улсад энэ сарын 25-26-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна. Энэ нь хоёр орны харилцаанд 1957 оноос хойш хэрэгжиж буй анхны айлчлал юм.
Мэдээллийн алба

Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг Бүгд Найрамдах Албани улсад энэ сарын 25-26-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна. Энэ нь хоёр орны харилцаанд 1957 оноос хойш хэрэгжиж буй анхны айлчлал юм.
Айлчлалын хүрээнд Д.Ганхуяг Албаний Гадаад хэргийн дэд сайд С.Дервишайтай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцааг улс төр, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёлын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа энэ үеэр илэрхийлэв.
Энэ онд тохиож буй Монгол, Албаний хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд Албаний парламентийн дарга, Гадаад хэргийн сайд нарыг Монгол Улсад айлчлуулах саналтай байгаагаа манай тал илэрхийлж, ингэснээр хоёр талын улс төрийн харилцааг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэв.
Ийнхүү 60 орчим жилийн турш зогсонги байдалд байсан Монгол, Албаний харилцааг идэвхжүүлэх зорилгоор Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Албани улсын Гадаад хэргийн яамд хоорондын санамж бичигт гарын үсэг зурав.


















