Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙШинжээчид үйлдвэрийн зориулалттай мал, амьтны гаралтай өөх тос үйлдвэрлэгч ААН-үүдэд хянан магадлагаа хийлээ
1/3
Нийгэм

Монгол, Америкийн аврагчдын хамтарсан хот дотор эрэн хайх, аврах ажиллагааны тактикийн сургууль боллоо

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол, Америкийн аврагчдын хамтарсан хот дотор эрэн хайх, аврах ажиллагааны тактикийн сургууль боллоо
Монгол, Америкийн аврагчдын хамтарсан хот дотор эрэн хайх, аврах ажиллагааны тактикийн сургууль боллоо. Зураг: МҮОНРТ

“Увс-2026” хоёр орны хамтарсан гамшгийн үеийн бэлэн байдал хариу арга хэмжээний сургалт, дадлагын хүрээнд гал түймэр, хот доторх эрэн хайх, өндрөөс эрэн хайх, эмнэлгийн тусламж, химийн ослын үеийн ажиллагаа, дрон болон кибер, усны буюу хот дотор эрэн хайх, аврах ажиллагааны тактикийн үзүүлэх дадлага сургуулийг зохион байгууллаа.

820381773_2381876505678049_7001025682630177162_n

Хамтарсан дадлага сургуульд Монгол Улс, АНУ-ын талын зохион байгуулагч, сургагч багш нараас гадна баруун бүсийн Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид, орон нутгийн удирдлага, томилгоот бүрэлдэхүүн оролцож, харилцан хамтын ажиллагааг тодотголоо.

822465966_3393475210951463_3734534574311488333_n

Мөн ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн алба хаагчид нисдэг тэргээр аврах ажиллагаа зохион байгуулсан нь оролцогчдын анхааралыг татаж, бүхий л орон зайд гамшиг, ослын голомтод Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэх чадвартайг харуулж, харилцан туршлага солилцсон юм.

820327517_4453448328210793_1610997466681673724_n

Мөн алба хаагчид өөрсдийн болон хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлаа дээшлүүлж, гамшиг, ослын үед шуурхай, богино хугацаанд аюулгүй эрэн хайх, аврах ажиллагаа, нэрвэгдэгсдийг нүүлгэн шилжүүлэх үеийн арга тактикийг дадлага сургуулиар бататгалаа.

823480451_1419382392901262_6171012143475079197_n
820309291_4487741344874067_7588301925989904419_n
823829295_2098271614232177_4638772415981108759_n
820552819_2147752066147126_3491662496995242650_n
Хуваалцах