Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол, Америкийн аврагчдын нисдэг тэрэгтэй аврах ажиллагааны дадлага сургууль хийлээ

Дадлага сургуульд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, НОБГ, Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын нийт аврагч, алба хаагчид оролцож,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол, Америкийн аврагчдын нисдэг тэрэгтэй аврах ажиллагааны дадлага сургууль хийлээ
Монгол, Америкийн аврагчдын нисдэг тэрэгтэй аврах ажиллагааны дадлага сургууль хийлээ. Зураг: МҮОНРТ

"Говийн чоно-2024" олон улсын сургалт, дадлага сургууль, туршлага солилцох үйл ажиллагааны хүрээнд гал түймэр, нуранги, химийн хорт бодисын голомтоос эрэн хайх, аврах ажиллагаа, урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дуурайлган үзүүлэх дадлага болоод хээрийн 50 ортой эмнэлэг дэлгэх, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх сургалтуудыг зохион байгууллаа.

Дадлага сургуульд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, НОБГ, Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын нийт аврагч, алба хаагчид оролцож, Монголын аврагчдын мэргэжлийн ур чадварыг харуулсан юм.

Үзүүлэх дадлага сургуулийн үеэр ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн алба хаагчид нисдэг тэргээр аврах ажиллагаа зохион байгуулсан нь гадаад, дотоодын 400 орчим оролцогчдын анхаарлыг татаж, харилцан туршлага, мэдлэг солилцлоо гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Хуваалцах