Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол анимейшн төсөл шалгаруулах уралдааны ялагч тодорлоо

Энэхүү уралдаанд нийт 25 төсөл ирүүлснээс хүүхэд, залуучуудын сонирхол, танин мэдэхүйн сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэсэн байдал, дүрийн концепц, зохиолын агуулга, цаашид амжилттай хэрэгжих боломж зэрэг шалгууруудыг харгалзан ялагчийг тодрууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол анимейшн төсөл шалгаруулах уралдааны ялагч тодорлоо
Монгол анимейшн төсөл шалгаруулах уралдааны ялагч тодорлоо. Зураг: МҮОНРТ

Соёлын бүтээлч сар аяны хүрээнд анимейшн бүтээгч студи, соло болон залуу уран бүтээлчдийг дэмжих, Монгол улсад анимейшны салбарыг хөгжүүлэх, хүүхэд залуучуудыг оролцуулах зорилготой анимейшн бүтээлийн төсөл шалгаруулах уралдааныг зарласан билээ.

Энэхүү уралдаанд нийт 25 төсөл ирүүлснээс хүүхэд, залуучуудын сонирхол, танин мэдэхүйн сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэсэн байдал, дүрийн концепц, зохиолын агуулга, цаашид амжилттай хэрэгжих боломж зэрэг шалгууруудыг харгалзан ялагчийг тодрууллаа. Шүүгчээр Соёлын яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын Салбарын нэгдсэн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах шинжээч З.Баянзул, мэргэжилтэн Я.Гэрэлцэцэг, “Монгол контент” ХХК-ийн Маамуу анимейшны найруулагч, ахлах аниматор Л.Ганболд, “Gertoon animation”-ийн зохиолч, найруулагч Ц.Бат-Оргил, “Эконтэ” ХХК-ийн Ерөнхий продюсер Э.Тамир нар ажиллалаа гэж Соёлын яамнаас мэдээллээ.

Хуваалцах