Монгол Ардын Нам нэр дэвшигчдээ бүртгэж эхэлжээ
Сонгуулийн сезон орж эхлэв бололтой. МАН-ыхан ирэх сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ бүртгэж эхэлсэн гэнэ. 90 жилийн настай ууган улс төрийн хүчин шинэ залуу боловсон хүчнээр цус сэлбэж, шинэ бодлогоор улс төр хийж дотооддоо ардчилал явуулж эхлээд байгаа.
Мэдээллийн алба

Сонгуулийн сезон орж эхлэв бололтой. МАН-ыхан ирэх сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ бүртгэж эхэлсэн гэнэ. 90 жилийн настай ууган улс төрийн хүчин шинэ залуу боловсон хүчнээр цус сэлбэж, шинэ бодлогоор улс төр хийж дотооддоо ардчилал явуулж эхлээд байгаа. 2016 онд нэр дэвшигчдээ ийнхүү эртнээс бүртгэж, бэлтгэлээ базааж эхэлсэн нь ч МАН-ын бас нэг хариуцлагатай алхам юм. Энэ нь Сонгууль дөхөөд ирэхээр л хэнийг ч хамаагүй гуйж, “хэдэн төгрөг хандивлаад мандат ав” гэж доошоо ордог намуудад том үлгэр дууриалал болж байна. Улс төрд эртнээс бэлтгэгдсэн, хүлээн зөвшөөрөгдсөн, нэр нөлөөтэй, олонд танигдсан, хамгийн гол нь ард түмэн, эх орноо гэсэн сэтгэлтэй хүнийг томилж цэвэр улс төр хийх нь нийгэмд хамгийн их хүлээлт болоод байгаа. Энэ хүлээлтийг МАН-ын удирдлагууд анзаарсан нь мэдээж. Итгэл хүлээж төр барьж буй АН-ын нөхдүүд дотооддоо хөлөө жийлцэж, сандал суудлын хэрүүл хийлцэж, бөө мөргөл бэлгэдэл, хүүхэн шуухны асуудалтайгаа зууралдаж суух хооронд сөрөг хүчин хөеөгөө хураагаад эхэлжээ.


















