Монгол арт галерей нээлттэй өдөрлөг зохион байгуулна
Зочид бүх танхимд гарч буй уран зургийн үзэсгэлэнгээр аялангаа галерейн сургалтуудтай танилцаж, амтат кофе, зуушаар үйлчлүүлэх боломжтой аж.
Мэдээллийн алба

Монгол арт галерей энэ сарын 8-нд нээлттэй өдөрлөг зохион байгуулах гэж байна. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан тийнхүү болох өдөрлөгт бэлгийн үзэсгэлэн худалдаа ч явагдах юм байна.
Зочид бүх танхимд гарч буй уран зургийн үзэсгэлэнгээр аялангаа галерейн сургалтуудтай танилцаж, амтат кофе, зуушаар үйлчлүүлэх боломжтой аж.
Мөн мэргэжлийн зураач нараар хөрөг зургаа зуруулах зэрэг олон арга хэмжээ болох нь ээ.


















