Монгол-Австрийн Засгийн газрын хамтарсан комисс хуралдана
Түүнчлэн Монгол-Австри улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хийж хэрэгжүүлэх ажил болоод Австри улсаас Монгол Улсад 40 сая еврогийн төсөл хэрэгжүүлэх асуудлыг авч хэлэлцэх юм байна.
Мэдээллийн алба

Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол-Австрийн Засгийн газар хоорондын комиссын V хуралдаан өнөөдөр Төрийн ордонд эхэллээ.
Тус хуралдаанд комиссын Монголын хэсгийн дарга УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпил, комиссын Австрийн хэсгийн дарга, Холбооны эдийн засаг, гэр бүл, залуучуудын яамны дэд сайд хатагтай Бернадетте Марианне Гиерлингер нар тэргүүтэй хоёр улсын албаны хүмүүс оролцох юм байна.
Хуралдаанаар өмнөх хамтарсан ажлуудын явц, тайланг сонсохоос гадна цаашид ажлаа хэрхэн эрчимжүүлэх, ямар гарц буйг хэлэлцэх ажээ.Түүнчлэн Монгол-Австри улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хийж хэрэгжүүлэх ажил болоод Австри улсаас Монгол Улсад 40 сая еврогийн төсөл хэрэгжүүлэх асуудлыг авч хэлэлцэх юм байна.
Тухайн төсөл нь зөвхөн эрчим хүч, уул уурхай, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарыг хамран хэрэгжих ажээ.
Үүнтэй холбогдуулан хэрэгжүүлэх төслүүдийн баримт бичигт талуудын албаны хүмүүс гарын үсэг зурна.


















