Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол багш нар Япон улсын Засгийн газрын шагнал хүртлээ

Японы Засгийн газраас 2020 оны гадаадын иргэдэд олгох шагнал болох Өргөмжлөл болон одонг Монгол Улсын иргэн, МУИС-ийн Ази судлалын тэнхимийн япон хэлний зөвлөх багш Т.Мөнхцэцэг болон МУИС-ийн япон хэлний багш асан Д.Наранцэцэгт нарыг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол багш нар Япон улсын Засгийн газрын шагнал хүртлээ
Монгол багш нар Япон улсын Засгийн газрын шагнал хүртлээ. Зураг: МҮОНРТ

Японы Засгийн газраас 2020 оны гадаадын иргэдэд олгох шагнал болох Өргөмжлөл болон одонг Монгол Улсын иргэн, МУИС-ийн Ази судлалын тэнхимийн япон хэлний зөвлөх багш Т.Мөнхцэцэг болон МУИС-ийн япон хэлний багш асан Д.Наранцэцэгт нарыг шагнасныг Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши энэ сарын 29-ний өдөр гардууллаа.

Тодруулбал, Япон, Монголын эрдэм шинжилгээний салбарын харилцаа болон хоёр орны харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж Зөвлөх багш Т.Мөнхцэцэгт “Мандах нар” одонгийн “Хүзүүний тууз бүхий Алтан туяа” зэрэглэлийн одонг, Монгол Улсын Их Сургуулийн Япон хэлний багш асан Д.Наранцэцэгт “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одонг тус тус хүртээсэн байна.

Хуваалцах