"Монгол бахархал" тоглолтын хоёр дахь өдрийн тоглолт өнөөдөр болно
Тус тоглолтыг УДЭТ, Эрүүл мэндийн яам хамтран зохион байгуулж байгаа бөгөөд УДЭТ нь нийгмийн хариуцлагын хүрээнд эрүүл мэндийн салбарын 600 эмч, эмнэлгийн ажилчдад үнэ төлбөргүй үзүүлж байгаа юм.
Мэдээллийн алба

Коронавируст халдварын цар тахалтай хоёр дахь жилдээ тасралтгүй тэмцэж буй эрүүл мэндийн салбарын ажилтдад хүндэтгэл үзүүлсэн "Монгол бахархал" тоглолтын хоёр дахь өдрийн тоглолт өнөөдөр болж өндөрлөнө.
Тус тоглолтыг УДЭТ, Эрүүл мэндийн яам хамтран зохион байгуулж байгаа бөгөөд УДЭТ нь нийгмийн хариуцлагын хүрээнд эрүүл мэндийн салбарын 600 эмч, эмнэлгийн ажилчдад үнэ төлбөргүй үзүүлж байгаа юм.
Үүнд Эрүүл мэндийн яамны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэшлийн төв, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, түүний харьяа эрүүл мэндийн байгууллагуудын ажилтны төлөөллийг оролцуулах аж.


















