"Монгол бахархал"-ын эзнээр П.Ганхуяг тодорлоо
Швед дэх Монголчуудаас 2015 ондоо ажил үйлс, хөдөлмөр бүтээл, сэтгэлийн гэрлээрээ элэг нэгт нутгийнхандаа үлгэр дууриал болж чадсан нэгэн эрхэмд "Монгол Бахархал" өргөмжлөлийг анх удаа гардууллаа.
Мэдээллийн алба

Швед дэх Монголчуудаас 2015 ондоо ажил үйлс, хөдөлмөр бүтээл, сэтгэлийн гэрлээрээ элэг нэгт нутгийнхандаа үлгэр дууриал болж чадсан нэгэн эрхэмд "Монгол бахархал" өргөмжлөлийг анх удаа гардууллаа. Энэхүү өргөмлжлийн эзнээр Шведийн Малмо хотод ажиллаж, амьдардаг П.Ганхуяг тодорсон юм.
Стокхольм хот дах Архангай аймгийн SWE-ARA зөвлөлийн төлөөлөгчид өргөмжлөл болон дурсгалыг 600 гаруй км зам туулан газар дээр нь очиж гардуулсан нь олон найз нөхөд гэр бүлийг баярлуулсан гэнэтийн бэлэг байж чадлаа. "Бидний 2016 оны "Монгол бахархал" нь магад та ч байж болно. Монголчууд бидний босоо хийморь үргэлжид мандан бадраг. Та бүхэндээ шинэ жилийн мэндийг өргөн дэвшүүлж байгааг хүлээн авна уу?" хэмээн SWE-ARA зөвлөлөөс мэдээллээ.























