Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Монгол бахархал"-ын өдрөөр 128 бөх барилдана

Жил бүрийн өвлийн эхэн сарын шинийн 1-нд монголчууд бид их эзэн Чингис хааныхаа мэндэлсэн өдрийг "Монгол бахархал"-ын өдөр нэртэйгээр тэмдэглэж, улс даяар амарч байхаар хуульчилсан.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Монгол бахархал"-ын өдрөөр 128 бөх барилдана
"Монгол бахархал"-ын өдрөөр 128 бөх барилдана. Зураг: МҮОНРТ

Жил бүрийн өвлийн эхэн сарын шинийн 1-нд монголчууд бид их эзэн Чингис хааныхаа мэндэлсэн өдрийг "Монгол бахархал"-ын өдөр нэртэйгээр тэмдэглэж, улс даяар амарч байхаар хуульчилсан. Шинжлэх ухааны академиас өргөн барьсан саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Эзэн Богд Чингис хаан билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр мэндэлсэн хэмээн ёсчилсон байдаг. Энэ жилийн өвлийн эхэн сарын шинийн нэгэн маргааш тохиож байна. Энэ өдөр чансаа өндөртэй, шилдэг 128 бөх зодоглох юм.

Хуваалцах