Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол бахархлын өдөр 128 бөх барилдана

Түүнчлэн Бахархлын өдрийн хүрээнд Монгол бөхийн өргөөнд чансаа өндөртэй 128 бөхийн барилдаан болно юм байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол бахархлын өдөр 128 бөх барилдана
Монгол бахархлын өдөр 128 бөх барилдана. Зураг: МҮОНРТ

Төрийн ёслол хүндэтгэлийн алба, Засгийн газрын хэвлэлийн албанаас энэ сарын 4-нд буюу Монгол бахархлын өдөр, Эзэн богд Чингис хааны мэндэлсний 851 жилийн ойг өргөн хүрээнд зохион байгуулна гэж мэдээллээ.

Энэ өдөр их эзэн Чингис хааны талбайд Есөн хөлт цагаан сүлдийг цэнгүүлэх болон Төрийн далбаа мандуулах ёслол, “Эртний Монгол”, “Эзэнт гүрэн”, “Өнөөгийн Монгол” сэдвээр монгол хувцасны загварын тоглолт, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ажиллагаа, төрийн тулганы гал бадраах ёслол зэрэг арга хэмжээ болох юм.

Мөн эл өдөр Төрийн ордны ёслол хүндэтгэлийн их танхимд Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан”-ы одонг ахмад эдийн засагч, 14 дэх Ерөнхий сайд Д.Содномд гардуулна. Ерөнхийлөгчийн Тамгын газраас уг одонд нэр дэвшүүлэх журамд энэ жилээс өөрчлөлт оруулж, одон гардуулахаас 10 хоногийн өмнө олон нийтэд зарладаг болсон байна. Энэхүү ёслолын арга хэмжээг эфирээр шууд дамжуулах ба тухайн өдрийн үйл ажиллагаа иргэдэд нээлттэй байх аж.

Түүнчлэн Бахархлын өдрийн хүрээнд Монгол бөхийн өргөөнд чансаа өндөртэй 128 бөхийн барилдаан болно.

Түлхүүр үг:бөх
Хуваалцах