Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол банхарын гөлөг дэлхийд 850-3500 ам.долларын үнэ хүрч байна

Харин Монгол нутагт 12-15 мянган жилийн өмнөөс гэршүүлж эхэлсэн гэдэг.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол банхарын гөлөг дэлхийд 850-3500 ам.долларын үнэ хүрч байна
Монгол банхарын гөлөг дэлхийд 850-3500 ам.долларын үнэ хүрч байна. Зураг: МҮОНРТ

Монгол банхар нь ОХУ-ын Сибирь, Тува, Эрхүү мужын зарим хэсэг, Буриадын Чит муж, Агинский, Усть-Ордын тойрог, Казахстаны Семипалатинск, Өвөр Монгол, Төвдөд тархсан байдаг. Нохой судлаач А.Осорын тодорхойлсноор Монгол нохой нь Энэтхэгийн хар чононоос гаралтай “гарз” нохойн төрөл гэж үздэг.

Харин Монгол нутагт 12-15 мянган жилийн өмнөөс гэршүүлж эхэлсэн гэдэг.

Одоогоор цэвэр Монгол үүлдрийн нохой Ховд, Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь, Дундговь, Төв, Архангай, Өвөрхангай зэрэг аймагт цөөн тоогоор тархсан байдаг аж. Өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээл дээр Монгол банхарын гөлөг 850-3500 ам.долларын үнэ хүрч байна.

Хуваалцах