Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Монгол, Беларусь улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 10 дугаар сарын 5-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Беларусь улсын Ерөнхий сайд М.В.Мясниковичийн манай улсад хийсэн айчлалын үеэр буюу энэ оны 9 дүгээр сарын 4-нд Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан “Цэрэг-техникийн хамтын ажиллагааны тух

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол, Беларусь улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа
Монгол, Беларусь улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 10 дугаар сарын 5-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Беларусь улсын Ерөнхий сайд М.В.Мясниковичийн манай улсад хийсэн айчлалын үеэр буюу энэ оны 9 дүгээр сарын 4-нд Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан “Цэрэг-техникийн хамтын ажиллагааны тухай” Монгол, Беларусь улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа. Зэвсэглэл, техник сэргээн сайжруулах, засварлах, орчин үеийн буудлагын зэвсэг, шөнийн хараа, шагайврын болон бусад оптик хэрэгсэл, агаарын довтолгооноос хамгаалах цэргийн удирдлагын шинэлэг систем, технологи нийлүүлэх, тус улсын цэргийн академи, дээд сургуульд боловсон хүчин бэлтгэх зэрэг чиглэлээр хамтран ажиллах боллоо.

Түлхүүр үг:Засгийн газар
Хуваалцах