Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болов

Монгол, Беларусийн Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын гуравдугаар хуралдаан 2015 оны зургаадугаар сарын 26-нд Улаанбаатар хотноо болов.

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол, Беларусийн  Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болов
Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болов. Зураг: МҮОНРТ

Монгол, Беларусийн Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын гуравдугаар хуралдаан 2015 оны зургаадугаар сарын 26-нд Улаанбаатар хотноо болов.

Дээрх хуралдааныг монголын талаас Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын Монголын хэсгийн дарга Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа, беларусын талаас Беларусь, Монголын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын беларусийн хэсгийн дарга Бүгд Найрамдах Беларусь Улсын Аж үйлдвэрийн дэд сайд А.С. Огородников нар тэргүүлэн оролцов.

Энэ удаагийн хуралдаанаар талууд өнгөрсөн онд Минск хотноо зохион байгуулагдсан худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн ЗГХК-ын хоёрдугаар хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлтийг дүгнэн, цаашид аж үйлдвэр, зам тээвэр, гааль, хөдөө аж ахуй, барилга, хот байгуулалт, боловсрол, шинжлэх ухаан, хууль зүйн хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлаар ярилцаж, санал солилцохоос гадна хуралдааны Протоколд гарын үсэг зурав.

Хуралдааны хүрээнд хоёр талын Хөдөө аж ахуйн яамд хооронд Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурах ёслол болов. Санамж бичигт монголын талаас Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, беларусийн талаас Бүгд Найрамдах Беларусь Улсын хөдөө аж ахуйн дэд сайд бөгөөд Мал эмнэлэг, хүнсний хяналтын газрын захирал В.П. Пивовар нар гарын үсэг зурав.

Хуваалцах