Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Монгол бэлэг” худалдаа зохион байгуулагдаж эхэллээ

Уламжлалт сар шинийн баярыг угтан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв хамтран

НС
Нийслэлийн Сүхбаатар дүүрэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Монгол бэлэг” худалдаа зохион байгуулагдаж эхэллээ
“Монгол бэлэг” худалдаа зохион байгуулагдаж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Уламжлалт сар шинийн баярыг угтан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв хамтран энэ сарын 12-ноос хоёрдугаар сарын 15-ныг дуустал “Монгол бэлэг” үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээлийн үзэсгэлэнг зохион байгуулж байна.

Дүүргийн бэлэг дурсгалын чиглэлээр үйлдвэрлэл эрхлэгчдийг нэгтгэн, баярын уламжлалт зан үйл болох бэлэг солилцохдоо гаднын өндөр үнэ өртөгтэй бэлгийг халж, Монголдоо үйлдвэрлэсэн, Монгол соёлыг агуулсан бэлэг сэлтийг бие биедээ бэлэглэхийг уриалах, үйлдвэрлэгчдийн борлуулалтыг нэмэгдүүлэх зорилготой тус арга хэмжээг дэмжин хамтран ажиллахыг уриалж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: Сүхбаатар дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв. Холбогдох утас: 357074, 99065467

Хуваалцах