Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол бичгийн улсын XIX дэх удаагийн олимпиад амжилттай зохион байгуулагджээ

Монгол бичгийн улсын XIX дэх удаагийн олимпиадын гурвын даваа дөрөвдүгээр сарын 25-ны өдөр МУБИС-ийн хичээлийн байранд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөсөн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол бичгийн улсын XIX дэх удаагийн олимпиад амжилттай зохион байгуулагджээ
Монгол бичгийн улсын XIX дэх удаагийн олимпиад амжилттай зохион байгуулагджээ. Зураг: МҮОНРТ

Монгол бичгийн улсын XIX дэх удаагийн олимпиадын гурвын даваа дөрөвдүгээр сарын 25-ны өдөр МУБИС-ийн хичээлийн байранд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөсөн. Олимпиадын гурвын даваанд аймаг, дүүргээс шалгарсан нийт 29 багш, 22 суралцагч оролцон ур чадвараа сорин өрсөлдсөн. Олимпиадыг ганцаарчилсан болон анги (баг)-ийн гэсэн хоёр ангиллаар, хичээнгүй бичиг, хурдан уншлага, зохион бичлэг гэсэн гурван төрлөөр зохион байгуулсан. Олимпиадын гурвын даваанд VI-XII ангийн нийт 5730 сурагч эчнээгээр оролцсон.

Багшийн ангилалд

  • Тэргүүн байрт Баянхонгор аймгийн ЕБ-ын Номундалай сургуулийн багш С.Хандаамаа

  • Дэд байрт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр сургуулийн багш Д.Пүрэвдорж

  • Гутгаар байрт Дундговь аймгийн Сайнцагаан сумын Цэгц билиг сургуулийн багш М.Ганбагана

Тусгай байрт

  • Өвөрхангай аймгийн Хархорин сумын Гүнзгий сургуулийн багш Ш.Амарбат,

  • Нийслэлийн Баянзүрх дүүргийн Шинэ Монгол сургуулийн багш Б.Алтанзул нар тусгай байрын диплом, мөнгөн шагнал, дурсгалын зүйлээр шагнуулав.

Сурагчийн ангилалд

  • Тэргүүн байрт Дундговь аймгийн Сайнцагаан сумын Хүмүүнлэг сургуулийн 12а ангийн сурагч Ө.Март

  • Дэд байрт нийслэлийн Хан-Уул дүүргийн ШМХФ сургуулийн 12б ангийн сурагч Г.Биндэрьяа

  • Гутгаар байрт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр сургуулийн 12б ангийн сурагч М.Болдмаа

Тусгай байрт

  • Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тэмүүжин ЕБС-ийн 12г ангийн сурагч А.Ууганжаргал,

  • Булган аймгийн Булган сумын 2 дугаар сургуулийн 12а ангийн сурагч Г.Амин-Эрдэнэ,

  • Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын ЕБС-ийн 12б ангийн сурагч Ч.Мягмарнаран,

  • Баянхонгор аймгийн ЕБ-ын Номундалай сургуулийн 12а ангийн сурагч Т.Хуланнар нар тусгай байрын диплом, мөнгөн шагнал, дурсгалын зүйлээр тус тус шагнуулав.

Хуваалцах