Монгол брэнд дэлхийд
Соёл спорт аялал жуулчлалын яам болон, Аялал жуулчлалын үндэсний төв хамтран “Ви монголиан” төслийг эхлүүлжээ. Энэхүү төслийн хүрээнд Би монгол нэртэй аяллын нэвтрүүлгийг бэлтгэж байна. Тус нэвтрүүлэг Монголын брэндийг дэлхийд таниулж, монгол залуусаа эх оронд нь дуудах зэрэг олон чухал ач холбогдол
Мэдээллийн алба

Соёл спорт аялал жуулчлалын яам болон, Аялал жуулчлалын үндэсний төв хамтран “Ви монголиан” төслийг эхлүүлжээ. Энэхүү төслийн хүрээнд Би монгол нэртэй аяллын нэвтрүүлгийг бэлтгэж байна. Тус нэвтрүүлэг Монголын брэндийг дэлхийд таниулж, монгол залуусаа эх оронд нь дуудах зэрэг олон чухал ач холбогдолтой гэдгийг төслийн багийнхан онцоллоо.
Монголчууд бид брэнд гэсэн нэрийн дор ихэнх бүтээгдэхүүнээ импортоор явдаг. Тодруулбал бэлэн хувцасны зах зээлээ дотоодоосоо хангах бүрэн боломж байгаа ч бид өнөөдөр 90 хувийг нь урд хөршөөсөө авч байна. Тиймээс монгол бүтээгдэхүүнээ дотооддоо хэрэглэж, цаашлаад гадны зах зээлд брэнд болгох ажлыг энэхүү төсөл эхлүүлж байгаа юм.
Энэхүү төслийн хүрээнд “Хишиг” нэртэй брэндийг дэлхийн зах зээлд гаргаж байгаа. Энэ нь монголын үндэсний онцлогийг харуулсан бэлэн хувцас гоёл чимэглэлийн бүтээгдэхүүн юм.
“Ви монголиан” төсөлд оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, “Дреам шоес” гутлын үйлдвэр, тод өнгө бэлэн хувцасны үйлдвэр зэрэг аж ахуй нэгжүүд нэгдсэн байна. Мөн 6 дугаар сарын 1-нээс хилийн чанадад ажиллаж амьдарч сурч байгаа иргэддээ зориулан “Монголоо дэлхийд, Дэлхийг монголдоо” уриатай аяллыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм.
Олон нийтийн мэдээлэл судалгааны төв


















