Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол бөмбөг дэлхийд хүлээн зөвшөөрөгдөхөд ойрхон байна

“Хүүхэд бүрд бөмбөг” уриатай “Монгол бөмбөг” төсөл 2018 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд цэвэр сарлагийн цэвэр арьсаар бөмбөг урладаг юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол бөмбөг дэлхийд хүлээн зөвшөөрөгдөхөд ойрхон байна
Монгол бөмбөг дэлхийд хүлээн зөвшөөрөгдөхөд ойрхон байна. Зураг: МҮОНРТ

Монгол хүний хийсэн хөлбөмбөгийн бөмбөг олон улсын стандартад хүлээн зөвшөөрөгдөх боломж байгаа талаар Швейцарын Хөгжлийн Агентлагийн Хамтын Ажиллагааны захирал, хатагтай Стефани Бурри МХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар, Гадаад харилцааны захирал С.Монголжингоо нартай уулзсан уулзалтынхаа үеэр хэллээ.

“Хүүхэд бүрд бөмбөг” уриатай “Монгол бөмбөг” төсөл 2018 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд цэвэр сарлагийн цэвэр арьсаар бөмбөг урладаг юм.

Энэхүү бөмбөг нь хүүхэд багачуудад зориулагдаж хийгдсэн ч хөгжлийнхөө түвшинд чанартай бүтээгдэхүүн болж, албан ёсны тоглолтын бөмбөг болох ч боломжтой гэнэ.

МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар 2018 онд “Зев” бөмбөгний брендийг бүтээж буй хүмүүстэй уулзаж дэмжиж ажиллахаа илэрхийлж байсан.

Энэ өдөр ч мөн адил Д.Тэрбаатар Монгол бөмбөг дэлхийн стандартад гарах энэ ажлыг дэмжин ажиллахаа хэллээ.

Хуваалцах