Монгол, Буриадын шатарчид өрсөлдөв
Тэмцээн www.lichess.org вэб сайтад хоёр цагийн хугацаатай арена хэлбэрээр тоглож дүнгээ гаргасан юм.
Мэдээллийн алба

Монгол, Буриадын шатрын холбоо хоорондын сайн хөршийн найрсаг шатрын онлайн тэмцээн зохион байгуулж, Буриадын баг ялалт байгуулав.
Тэмцээн www.lichess.org вэб сайтад хоёр цагийн хугацаатай арена хэлбэрээр тоглож дүнгээ гаргасан юм.
Тооны харьцааг тодруулбал, 135-101 гэсэн үзүүлэлтээр өндөрлөжээ.
Монгол, Буриадын багт дараах тамирчид багтсан юм.
Монголын баг:
Их Мастер Г.Мөнхгал
Их Мастер Д.Батсүрэн
ОУ-ын Мастер Ү.Агьбилэг
ОУ-ын Мастер С.Ган-эрдэнэ
ДШХ-ны ДМ Б.Тэнүүнболд
ДШХ-ны ДМ Х.Баясгалан
ДШХ-ны ДМ Д.Өнөрзул
Г.Тэнгүүндалай
Э.Хүслэн
Д.Монголжин
Буриадын баг:
Их Мастер Цыдыпов Жамсаран
Их Мастер Шомоев Антон
ДШХ-ны Мастер Дондуков Сэнгдорж
Тугарин Антон
ДШХ-ны Мастер Хубукшакшанов Эрдэм
Чындыгыр Тамерлан
Комиссарова Сойжина
Дармаева Номина
Сымбелов Роман
Тыхеев Алдар


















