Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Монгол бүсгүй Европын Холбооны Хүний эрхийн шагнал хүртлээ

"Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв" ТББ-ын тэргүүн Г.Золбоо Европын Холбооны Хүний эрхийн шагнал хүртлээ. Энэхүү нэр хүндтэй шагналыг олгосон нь

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол бүсгүй Европын Холбооны Хүний эрхийн шагнал хүртлээ
Монгол бүсгүй Европын Холбооны Хүний эрхийн шагнал хүртлээ. Зураг: МҮОНРТ

"Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв" ТББ-ын тэргүүн Г.Золбоо Европын Холбооны Хүний эрхийн шагнал хүртлээ. Шагналыг ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ёорн Розенберг Европын Холбооны Хүний эрхийн шагнал гардуулах ёслолын үеэр гардууллаа.

Энэхүү нэр хүндтэй шагналыг Г.Золбоод олгосон нь Монгол дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралын нөхцөл байдлыг сайжруулахад оруулсан түүний хувь нэмрийг нь өндрөөр үнэлсэн хэрэг юм.

Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгардаг хамгийн түгээмэл бэрхшээл нь хөдөлмөр эрхлэх асуудал. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авах хүсэлтэй ажил олгогчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа ч сургалтад хамруулж, бие даан хөдөлмөр эрхлэх боломж бүрдүүлэх нь асуудал хэвээр үлддэг.

"Монголын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв“ энэ чиглэлээр ихээхэн санаачилга гарган, хөдөлмөр зуслангийн төслийг дөрвөн жилийн өмнөөс эхлүүлсэн юм. Энэхүү зуслангийн онцлог нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудыг бусад хүүхэд, залуучуудын хамтаар хөдөлмөр эрхлэх ур чадвараа дээшлүүлэхэд нь хамтад нь сургадагт байдаг аж.

2020 онд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус зуслангийн үйл ажиллагааг дэмжиж, зуслангийн барилга байгууламжийн засварын ажлыг санхүүжүүлж, жилийн дөрвөн улиралд ашиглах боломж бүрдүүлсэн юм байна.

Хуваалцах