Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлантай уулзав

Дэлхийн хүүхдийн өдрийг тохиолдуулан МҮОХ-ны Ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшигийг Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан НҮБ-ын байранд хүлээн авч уулзан, санал солилцлоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлантай уулзав
Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлантай уулзав. Зураг: МҮОНРТ

Дэлхийн хүүхдийн өдрийг тохиолдуулан МҮОХ-ны Ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшигийг Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан НҮБ-ын байранд хүлээн авч уулзан, санал солилцлоо.

Уулзалтын үеэр Эваристе Коуасси-Комлан НҮБ-ын Хүүхдийн сангаас зохион байгуулдаг үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч улмаар алслагдсан хөдөө орон нутагт 2-5 насны гурван хүүхэд тутмын нэг нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байгаа асуудлын шийдвэрлэхийн тулд “Сургалтын ухаалаг багц” санаачилгыг хэрэгжүүлэх болсон талаар мэдэгдэв.

Үүний дараа талууд UNICEF Хүүхдийн сангийн эдгээр олон талт үйл ажиллагаанд МҮОХ-ны зүгээс дэмжлэг үзүүлэх боломжуудын талаар харилцан санал солилцов.Цаашид бага наснаас нь эхлэн хүүхдийн эрүүл мэндэд онцгой анхаарал хандуулж, эрүүл аюулгүй орчинд өсгөх, спортоор хичээллэх боломжийг хангах, олимпын боловсрол олгож спортоор дамжуулан эх дэлхийн эв найрамдлыг бэхжүүлэх, улмаар Олон улсын нэр алдартай тамирчдыг элч төлөөлөгчөөр Монгол Улсад урьж хүүхэд багачуудыг спортод татан оролцуулахад хувь нэмрээ оруулах зэргээр хамтран ажиллахаар тохиролцлоо гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.

Хуваалцах