Монгол дархан 2019 үзэсгэлэн нээлтээ хийлээ
Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор хоёр дахь удаагаа зохиогдож буй “Монгол дархан” үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд дэлгэгдэж, нээлтийн арга хэмжээнд Монгол улсын ерөнхийлөгч Хамтмаагийн Баттулга оролцлоо.
Мэдээллийн алба

Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор хоёр дахь удаагаа зохиогдож буй “Монгол дархан” үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд дэлгэгдэж, нээлтийн арга хэмжээнд Монгол улсын ерөнхийлөгч Хамтмаагийн Баттулга оролцлоо.

Үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар Монголын уран дарханы Түмэн эрдэнэс нэгдсэн холбоо, Монгол төрийн дарханы нэгдсэн холбоо, дэмжигч байгууллагаар МУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газар, БСШУСЯ, ЗГХА Соёл урлагийн газар, МУ-ын Шинжлэх ухааны академи, Соёлын өвийн үндэсний төв, Монголын үндэсний музей, МҮОНРТВ, НЗДХА Аялал жуулчлалын газар, Монголын урчуудын эвлэл, Монголын уран зургийн галерей хамтран ажиллаж байна.
Энэ удаагийн үзэсгэлэнгээр Монголын шилдэг 100 гаруй уран дархчуулын шилдэг 400 орчим бүтээл нэгэн дээвэр дор чуулж, Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн их танхимд 07 сарын 01-нээс 07-ны өдрүүдэд үзэгчдийн хүртээл болох юм.
Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд 600 орчим хүн оролцож, Монгол дарханы ур ухааны уламжлал шинэчлэлийг хослуулсан ховор нандин үзэсгэлэнг үзэж сонирхлоо.

Монголын уран зургийн галерей тус үзэсгэлэнгийн нээлтийг тохиолдуулан 2019 оны 07 сарын 01-ний өдөр үзэгчиддээ үнэ төлбөргүй үйлчилж байна.




















