Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол дуучин залуу Английн "7 Gate media/silver" студитэй хамтран ажиллаж байна

Түүний дуунуудаа бичүүлж буй Английн "7 Gate media/silver studio" нь “Spice girls” хамтлагийн Жэрри Халловел, Оросын алдарт дуучин Алсу гээд дэлхийн олон одын бүтээлийг бичиж, найруулж, продюсерлэж гаргасан студи юм байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол дуучин залуу Английн "7 Gate media/silver" студитэй хамтран ажиллаж байна
Монгол дуучин залуу Английн "7 Gate media/silver" студитэй хамтран ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Дуучин Jam нэрээр уран бүтээлээ эрчимтэй туурвиж буй Англид ажиллаж, амьдардаг монгол залуу "Сайн байна уу, анд минь", "Шинэ жилийн хайр" дуугаа монголчуудад өргөн бариад байна. Тэрбээр Английн "7 Gate media/silver" студид бүтээлүүдээ бичүүлж, клипжүүлж байгаа аж.

Түүний дуунуудаа бичүүлж буй Английн "7 Gate media/silver studio" нь “Spice girls” хамтлагийн Жэрри Халловел, Оросын алдарт дуучин Алсу гээд дэлхийн олон одын бүтээлийг бичиж, найруулж, продюсерлэж гаргасан студи юм байна. "Бид олон хүнтэй ажилладаг. Гэхдээ монгол уран бүтээлчтэй ажиллахад илүү хялбар бөгөөд таатай байна. Учир нь монгол дуучин маань бүх хөгжмийг өөрөө чадварлаг тоглохын зэрэгцээ мэдрэмжтэй, шинэлэг санаа ихтэй бас хурдтай байдаг" гэж тус студийн продюсер Жордан Милнер өгүүлжээ.

Хуваалцах