Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол эмэгтэй бүс нутгийн гамшгийн эрсдлийг бууруулах үйл ажиллагааг удирдах бүрэлдэхүүнд сонгогдов

Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газрын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны ахлах мэргэжилтэн, онцгой байдлын дэд хурандаа Ч.Ариунаа томилогдсон байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол эмэгтэй бүс нутгийн гамшгийн эрсдлийг бууруулах үйл ажиллагааг удирдах бүрэлдэхүүнд сонгогдов
Монгол эмэгтэй бүс нутгийн гамшгийн эрсдлийг бууруулах үйл ажиллагааг удирдах бүрэлдэхүүнд сонгогдов. Зураг: МҮОНРТ

НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссоос 2015 оны 10 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд Тайландын Вант Улсын Бангкок хотод Гамшгийн эрсдлийг бууруулах хорооны дөрөвдүгээр хуралдааныг зохион байгуулсан. Тус хуралдаанд БНХАУ, ОХУ, Тайландын Вант Улс, Монгол Улс, БНКазахстан Улс, БНКиргизстан Улс, БННепал Улс, Афганистан, Бангладеш, Бутан, БНАрмен Улс, Филиппин Улс, БНЭнэтхэг Улс, БНИндонез, Шри Ланка Улс, Фижи, Самоа, Палау зэрэг Ази, номхон далайн бүсийн улс орнуудын өндөр дээд хэмжээний болон дунд түвшний төлөөлөгчид оролцсон байна. Монгол Улсаас Онцгой байдлын ерөнхий газрын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны ахлах мэргэжилтэн, онцгой байдлын дэд хурандаа Ч.Ариунаа, мөн газрын ахлах мэргэжилтэн, онцгой байдлын хошууч Э.Алтанхишиг болон Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн төлөөлөгч оролцжээ.

Энэ удаагийн хуралдаанаар 2015-2017 онд ажиллах Гамшгийн эрсдлийг бууруулах хорооны дарга болон орлогч нарыг томилох асуудлыг хэлэлцэж, Хорооны даргаар Фижи Улсын Хөдөө аж ахуй, орон нутаг, далайн хөгжил, үндэсний гамшгийн удирдлагын сайд, Орлогч даргаар БНКиргистан Улсын Онцгой байдлын дэд сайд, Филиппин Улсын Гамшгийн эрсдэлийг бууруулах, удирдлагын үндэсний албаны дарга болон Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газрын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны ахлах мэргэжилтэн, онцгой байдлын дэд хурандаа Ч.Ариунаа нар тус тус томилогдсон байна.

Хорооны удирдлагууд Ази, Номхон далайн бүс нутгийн хэмжээнд гамшгийн эрсдлийг бууруулах механизмыг удирдан зохицуулах үүрэгтэйгээр ажиллах аж.

Хуваалцах