Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Монгол эмэгтэй хурандаа нарт хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа болжээ

Улсад хууль сахиулах байгууллагын эмэгтэй албан хаагчид “Хурандаа” цол олгож эхэлсний 30 жилийн ой тохиож байна. Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан эмэгтэй хурандаа нарт хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа өчигдөр Дотоод хэргийн их сургуульд боллоо

Н.
Н.Алтанцэцэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол эмэгтэй хурандаа нарт хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа болжээ
Монгол эмэгтэй хурандаа нарт хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа болжээ. Зураг: МҮОНРТ

Улсад хууль сахиулах байгууллагын эмэгтэй албан хаагчид “Хурандаа” цол олгож эхэлсний 30 жилийн ой тохиож байна. Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан эмэгтэй хурандаа нарт хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа өчигдөр Дотоод хэргийн их сургуульд болжээ.

Энэхүү хүндэтгэлийн үйл ажиллагаанд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, “Монгол хурандаа нийгэмлэг”-ийн удирдлагууд, эх орныхоо аюулгүй байдлыг хангах эрхэм хүндтэй, хариуцлагатай албанд хүчин зүтгэж буй эмэгтэй хурандаа оролцжээ. Монгол Улсад 30 жилийн хугацаанд хурандаа цолыг 9 байгууллагын 99 эмэгтэй алба хаагч хүртжээ. Үүнээс 15 нь цагдаагийн байгууллагаас төрөн гарсан байна.

Хуваалцах