Монгол эмэгтэйчүүд хулгайн хэрэгт сэжиглэгдэж байна
Монгол Улсын харьяат таван эмэгтэй Хонконгийн нисэх онгоцны буудал дээр саатуулагджээ.
Мэдээллийн алба

Монгол Улсын харьяат таван эмэгтэй Хонконгийн нисэх онгоцны буудал дээр саатуулагджээ. Учир нь тус улсад болсон олон улсын эрдэнэсийн үзэсгэлэн яармагаас алдагдсан дэлхийд ховорт тооцогдох очир эрдэнийн чулууны хэрэгт тэднийг сэжиглэсэн байна. Хулгайд алдагдсан үнэт чулууг цагдаа хүчний байгууллага өргөтгөсөн хүрээнд ажиллаж цөөнгүй хоног хайж байгаа гэнэ. Харин таван монгол эмэгтэй энэ хэрэгт сэжиглэгдэн саатуулагдсан мэдээллийг тухайн өдөр Хонконгоос Улаанбаатар руу зорчсон иргэд мэдээлсэн юм.


















