Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол эрдэмтэн дэлхийн шинжлэх ухаанд шинэ төрөл зүйл нээлээ

Тэрбээр шинэ төрөл зүйлээ Санчирын гичгэнэ (Potentilla sanczirii) хэмээн нэрлэж дэлхийн шинжлэх ухаанд бүртгүүлсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол эрдэмтэн дэлхийн шинжлэх ухаанд шинэ төрөл зүйл нээлээ
Монгол эрдэмтэн дэлхийн шинжлэх ухаанд шинэ төрөл зүйл нээлээ. Зураг: МҮОНРТ

МУБИС-ийн Математик, байгалийн ухааны сургуулийн Биологийн тэнхимийн багш, доктор В.Гүндэгмаа дэлхийн ургамлын аймагт шинэ төрөл зүйлийг нээсэн нь олон улсад баталгаажсан "Phytotaxa" шинжлэх ухааны сэтгүүлд албан ёсоор нийтлэгдэж олны хүртээл боллоо.

Тэрбээр шинэ төрөл зүйлээ Санчирын гичгэнэ (Potentilla sanczirii) хэмээн нэрлэж дэлхийн шинжлэх ухаанд бүртгүүлсэн байна.

Ургамлын шинэ төрөл зүйлийг нээн илрүүлэхэд нөр их хөдөлмөр, судалгаа шаарддаг. Тэр дундаа өндөр уулын өвс ургамлыг судлахад судлаачийн тэсвэр хатуужил, мэдлэг чадвар нэн чухал.

Сүүлийн 30 жилийн хугацаанд монгол эрдэмтэн Монголын газар нутгаас ургамлын шинэ төрөл зүйлийг илрүүлэн нээж дэлхийд бүртгүүлсэн тохиолдол тун ховор бөгөөд МУБИС-ийн багш, доктор В.Гүндэгмаа 2018 оноос хойш хоёр дахь удаагаа шинэ төрөл зүйлийг нээжээ.

Хуваалцах