"Монгол-Францын археологийн нээлт”-үүд үзэсгэлэн нээлтээ хийнэ
"Монгол-Францын археологийн нээлт”-үүд үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийнэ. ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Францын Цөлийн ба хээр талын хүрээлэнгээс гаргаж байгаа энэ үзэсгэлэнд
Мэдээллийн алба

"Монгол-Францын археологийн нээлт”-үүд үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийнэ. ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Францын Цөлийн ба хээр талын хүрээлэнгээс гаргаж байгаа энэ үзэсгэлэнд нийтдээ 300 гаруй олдворыг олон нийтэд дэлгэн үзүүлнэ. “Монгол улс, Францын археологийн нээлт”-үүд үзэсгэлэн өнөөдрөөс эхлэн ирэх сарын 30 хүртэл Монголын Үндэсний музейд үзэгчдийн хүртээл болно.
Түүнчлэн үзэсгэлэнг Монгол, Франц хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулснаараа онцлог гэж Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Б.Тулга ярилаа.


















